HI, I’M JOHN DOE

We are next Front-End Web Developer

About Me

I'm a Web Developer and UX/Designer

Quisque in metus tristique, gravida dolor ut, varius neque. Maecenas ac risus aliquam, facilisis massa id, vulputate elit. Curabitur pretium arcu dictum, faucibus diam quis, commodo turpis. Proin viverra, risus eget egestas sodales, felis ante scelerisque ligula, eget condimentum diam ligula eu tellus.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Unde, exercitationem, laboriosam, modi non quisquam voluptas accusamus numquam ipsum reiciendis saepe veniam cupiditate explicabo autem. Repudiandae tempore dolore deserunt nemo voluptatum consectetur aspernatur expedita aliquid iste illo enim molestias vel animi quod.

John Doe Web Developer

My Services

WHAT I CAN DO

Web designing

Graphic Designing

Content Writing

Integer hendrerit erat sed tellus pretium, eu sodales eros dignissim. Duis augue eros, mollis ac velit at, rutrum tincidunt ipsum. Morbi semper dui id fringilla semper. Etiam vulputate sagittis vestibulum. Vivamus ac ante cursus, feugiat ipsum et, aliquet justo. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Iusto, minima soluta numquam perferendis illum alias omnis commodi error veritatis a esse nostrum asperiores recusandae.
  • Graphics 90%
  • HTML5 CSS3 75%
  • WordPress 66%
  • Blogger 88%

My Blog

MY BEST WORKS
TOEFL:Reading section???

TOEFL шалгалтын Унших хэсэг бол өгөгдсөн эхийг ойлгох болон унших чадварыг шалгадаг. Үүнд гол санааг олох, үгний утга олох, зохиогчийн санааг тодорхойлох, эх доторх өгүүлбэрийг өөрчлөх зэрэг багтдаг. Унших хэсэг 3-5 эх байдаг.  /1 эх 650-750 үгтэй/ 1 эх  дээр ажиллах хугацаа 20 минут байдаг ба эх бүр дотроо 12-14 асуулт агуулдаг. Эдгээр асуултууд ерөнхийдөө 9 төрөлд хуваагддаг.


1. Facts and Details - Эх дээр өгөгдсөн мэдээллийг олох асуулт
Fact - Жинхэнэ болон үнэн илэрхийлэгдсэн мэдээлэл байдаг.
Detail - Мэдээллийн тодорхой нэгж хэсэг.  /reason, statistic, description, illustration/
Facts and Details  Асуултын хэлбэр:
According to the passage, what...? which...? why...? how...? who...? where...? when...?
According to the passage, which of the following statements is true?
In paragraph_? what does the author say about_?
What point does the author make about_?
What reason is given for_?
The author argues that_.
The author mentions_as ane example of_
Which of the following statements applies to _?
Which statement best describes_?

Унших 3 чадварыг ашиглаж хариултыг сонгоно.
Унших 3 чадвар
1. Skimming/Гүйлгэж унших/ - Гол санааг ойлгохын тулд нэг бүрчлэн уншаад байхгүй  гүйлгэж уншиж байхдаа эхийн бүтэц гол санааг гаргаж ирэх юм.
2. Scanning - Гол мэдээллийг хайж олж унших. Энэ унших чадварыг FACT, DETAILS олоход ашигладаг. Үүнд reason, examples, causes, effects гэх мэт.
3. Scrolling - Scroll bar Ашиглан шууд эхийг бүхлээр нь гүйлгэж харах. Scan болон Skim хийж байхад энэ чадвар маш хэрэгцээтэй юм.
Буруу хариулт:
1. Асуултын гол хариулт биш ч гэсэн эх дээрх мэдээлэл байдаг.
2. Эх дээрх мэдээллийг буруу дурдсан.
3. Худал эсвэл тодорхой бус мэдээлэл
4.. Хамааралгүй эсвэл дурдагдаагүй мэдээлэл өгөгдсөн байдаг

2. Identifying negative facts - Эх дээр өгөгдөөгүйг олох асуулт
Negative facts өгөгдөөгүй буруу, худал мэдээлэл. 4 хариултаас 3 зөв 1 буруу байх.
Асуултад EXCEPT, NOT орсон л байвал энэ төрлийн асуулт байдаг. Буруу хариултыг олохдоо эхээс Scanning хийж олно.

3. Understanding vocabulary in context - Үгийн сангийн асуулт
Үгний ойролцоо утга /synonym/ олох ба үгний утгыг мэдэхдээ өгүүлбэрийг унших хэрэгтэй. 1 үг маш олон утга санаа илэрхийлдэг учраас өгүүлбэрээс сэжүүр хайх хэрэгтэй. Сэжүүр нь эхийн агуулга, цэг таслал, to be, or, adjective clause, phrase, list, series, example, contrast  зэргийг ашиглан үгийн утгыг олох юм. Сэжүүр олдохгүй тохиолдолд таах аргыг ашигладаг. Энэ арга нь үгний suffix, root, prefix -г ашиглан таах юм.

4. Making inferences - Дүгнэлт хийх буюу гол санааг олох асуулт
Зохиогчийн юу хэлэх гээд байгааг дүгнэх асуулт юм. Өгөгдсөн асуулт 1 өгүүлбэрийг ойлгох эсвэл хэсэг, бүтэн эх тэр чигээр ойлгож байж хариулах хэлбэртэй байдаг. Ерөнхийдөө зохиогчийн далд санааг ойлгож дүгнэн хариулах юм.
Асуултын хэлбэр:
What can be inerred about_?
It can be inferred from paragraph_that_/
Which of the following can be inferred from paragraph_?
Which of the following statements is most likely true about_?
What probably occurred after_?
It can be inferred  from the passage that the author most likely believes which of the following about_?
Wich of the following statements most accurately reflects the author's opinion about_?
Paragraph_supports which of the following statements about_?
Буруу хариулт нь эх дээрх далд болон ил санааг дэмжээгүй байх, хэт ерөнхий эсвэл тодорхой бус байх, худал эсвэл өгөгдөөгүй байдаг.

5. Determining purpose - Зорилго тодорхойлох асуулт
Эхийн зорилго нь зохиогч яагаад бичих болсон шалтгаан байдаг ба үүнийг тайлбарлах, тодорхойлох, мэдэгдэх, харьцуулах шүүмжлэх зэргээр гаргаж ирдэг. Эх дээрх хэсэг бүр өөр өөр зорилго агуулж байдаг.
Асуултын төрөл:
Why does the author discuss_?
Why does the author mention_in paragraph_?
Why does the author compare_to_?
The author mentions_in order to_?
The author discusses_ in paragraph_in order to_?
Why does the author order the information by_?
Why does the author us the word_ in discussing_?
What is the main purpose of paragraph_?
Хариулт дотроос дараах үгээр эхлэхийг харах болно:
Argue, define, illustrate, prove, caution, emphasize, introduce, show, criticize... гэх мэт.
Буруу хариулт нь хэт ерөнхий, худлаа, өгөгдөөгүй хариултууд байдаг.

6. Recognizing paraphrases -Өгөгдсөн өгүүлбэрийг дахин илэрхийлэх асуулт
Paraphrase хийхдээ өгүүлбэрийн бүтцийг нь өөрчлөөд оруулсан байдаг.  Мөн synonym буюу ижил төстэй үгээр сольж оруулдаг. Анхаарах зүйлс нь өгүүлбэрийн бүтэц, synonym оос гадна  төлөөний нэрийг /Pronoun/ анхаарах хэрэгтэй. /тодруулсан өгүүлбэр дэх төлөөний нэр нь өмнөх өгүүлбэрийнхээ ямар нэгэн зүйлийг төлөөлж байдаг ба түүнийг нь paraphrase хийсэн өгүүлбэрт ашигласан байж болдог./
Буруу хариулт нь тодруулсан өгүүлбэрийн гол санаанаас өөр, гол мэдээллийг орхигдуулсан, өгөгдөөгүй мэдээлэл нэмсэн байдаг.

7. Recognizing coherence - Эх дээр өгүүлбэр оруулах асуулт
Эх дээрх өгүүлбэрийг нөхөж оруулахдаа уялдаа холбоо, дэс дарааллыг нь олж оруулах хэрэгтэй. Өгүүлбэрийн уялдаа холбоо болон зорилго нь хоорондоо холбоотой байдаг нь логик дэс дараалалд оруулахад дөхөм байдаг. Гол сэжүүр нь Pronoun болон Transition.
Буруу хариулт нь мэдээж дэс дараалал нь алдагдсан, харилцаа холбоогүй байна.

8. Summarizing important ideas - Хураангуйлах асуулт
Эхээ бүрэн гүйцэд ойлгож байж энэ асуултад хариулдаг ба 6 хариултаас 3-ыг сонгодог. Хариултуудаас гол гол зөв санааг нь сонгох ба туслах болон хэт жижиг санаанууд нь буруу хариулт байдаг.

9. Organizing information - Ангилах асуулт
Эх дээр өгөгдсөн мэдээллийг 2 ерөнхий хэсэгт ангилан нөхдөг. Хариулахдаа эх дээрээс Scanning  хийх ба өгөгдсөн хариултуудаас өгөгдөөгүй буруу хариултыг ялгаж зөвийг ялган нөхнө.






Англи хэлний сурах бичиг Алим 2.0
Англи хэлний цахим сурах бичиг Алим 2.0
Цагаан толгой, дуудлага зэргээс эхлэн англи хэлний цагуудын тайлбар хичээл тестээс бүрдсэн цахим сурах бичгийг татахаар хүргэж байна. 
http://share.time.mn/download.shtml?id=srqcfome8jsqid4011ovrkh19
Татах холбоос 2:
http://share.time.mn/download.shtml?id=srqcfome8jsqid4011ovrkh19

Харагдах байдал:

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?
Борлуулалтыг төлөвлөх нь байгууллагын урт богино хугацааны санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байдаг. Ерөнхийдөө борлуулалтыг төлөвлөхдөө эрэлт нийлүүлэлтийг хэрхэн тэнцвэржүүлэх, бүтээгдэхүүн нэр төрлөө хэрхэн эрэлт нийлүүлэлттэйгээ уялдуулан тоо хэмжээг тодорхойлох зэргийг авч үздэг. Энэ нь санхүүгийн төлөвлөгөөтэй уялдаж байдаг. Борлуулалтыг төлөвлөх хэд хэдэн арга байдаг. Энэ дундаас өөрийн мэддэг борлуулалтын төлөвлөлт хийх процесс танилцуулъя.

 
1. Мэдээлэл цуглуулахаас л бүх юм эхэлнэ - Энэ хэсэгт өмнөх сарын борлуулалт, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нөөц зэргийн мэдээллийг цуглуулан борлуулалтын мэдээллээ шинэчлэх.


2. Эрэлтийг төлөвлөх - Цуглуулсан мэдээллээ ашиглан эрэлтийн таамаглал гаргах. Хэрэв шинээр  бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол түүнийгээ ч бас уялдуулах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Мэдээж таамаглал гаргахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлөхийг тооцоолох хэрэгтэй. Үүнд: зах зээлийн байдал, шинэ бүтээгдэхүүний нэвтрэлт, зар сурталчилгаа, өрсөлдөгчийн бодлого, эдийн засгийн нөхцөл, улирлын нөлөө зэрэг хүчин зүйлс.

3. Нийлүүлэлтийг төлөвлөх - Бүтээгдэхүүний тоо хэмжээ, багцтай холбоотой үйл ажиллагааг төлөвлөнө. Үүнд борлуулалтын таамаглалд үндэслэн үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан авч үзнэ. Нөөц, хуримтлал зэргийг шалгаж тодорхой өөрчлөлт гарсан бол шинэчлэх хэрэгтэй.

4. Боловсруулалт хийх - Эрэлт нийлүүлэлтийнхээ төлөвлөлт хийсний дараагаар тэнцвэржүүлэлт хийнэ.  Энэ төлөвлөлтөөр явах үгүйг тодорхойлон борлуулалтыг нэмэгдүүлэх бууруулах, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх эсэх, үйлдвэрлэлийн хүчин чадал, ажиллах хүч зэрэг асуудлуудыг шийдвэрлэн боловсруулалт хийнэ.


5. Дүгнэлт болон хяналт хийх - Бизнес төлөвлөгөө хэрхэн уялдаж байгаа болон санхүүгийн нөөц бололцоо орж гарах мөнгөн урсгал түүнчлэн цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлж хяналт хийснээр борлуулалтын төлөвлөлт дуусах болно.   


Ruby Sparks киноны тухай
Үзэх дуртай киноны төрөл болох Romcom /romance; comedy/ кино хайж байгаад  Ruby Sparks гэдэг кино олж үзлээ. 3 жилийн өмнө буюу 2012 онд гарчээ. Кино нэг л хэвийн байдлаар эхэлж 30 настай Calvin зохиолчийн амьдралын тухай өрнөнө. Гэтэл нэг охин зүүдэнд нь үзэгдэн сонирхолтой хэсэг эхэлнэ. Түүний бичсэн зохиолын гол дүр болох Ruby амьдрал дээр гараад ирэх нь тэр. Бодоод үздээ өөрийнх нь төсөөлсөн төсөөлөл бодит амьдрал дээр бүр өөрийнх нь гэрт гэнэт гараад ирэхээр юу болох вэ? Эхлээд өөртөө ч итгэхгүй хий зүйл харсан мэт л...


 Киноны танилцуулга:

 
 Киноны зарим хэсгээс:

 Итгэж өгөхгүй байсаар л :))

Бодит гэдгийг нь мэдэх мөчид
Энэ хэсэг үнэхээр инээлгэнэ дээ. Хамгийн түрүүнд Ruby гийн талаар ахдаа хэлнэ.

Тайлбаргүй 



Бусад сонирхолтой хэсгүүдийг нь Spoiler хийгээд яахав татаад үзээрэй.

https://yts.to/movie/ruby-sparks-2012





Кино торрентоор татаж үзэх

Чанартай дуу дүрстэй кино үзэхийг хүсвэл татах шаардлага гардаг ба их хэмжээтэй файлыг нетээс татахад торрентийг ихэвчлэн ашигладаг. Кино торрентоор татахаас өмнө эхлээд торрент файл татдаг програм суулгах хэрэгтэй ба маш олон програм бий.  Аль нь ч болох юм. Жишээ болгоод нэг програм оруулъя.

http://adf.ly/1CII8a

Програмаа суулгасны дараагаар киноныхоо торрент файлыг татна.
Өөрийнхөө кино үздэг хэд хэдэн торрент вэб хуудаснууд санал болгоё .
https://torrentbutler.eu/hd
https://yts.to/browse-movies
https://kickass.to/movies/
Таны татсан кино хадмал байхгүй байвал доорх веб хуудаснаас хадмал татаж болно.
http://www.yifysubtitles.com
71 гэсэн киноны хадмлаыг жишээ болгоё. Search  хэсэгт 71 гэж хайхад доорх байдлаар харагдана.
Ямар хэл дээр хадмал татах гэж буйгаа сонгоод ороход доорх байдлаар харагдана.
 
Татаж дууссаныхаа дараа  хадмалаа яаж оруулах вэ гэсэн асуудал гарвал доорх 2 аргыг хэрэглээрэй.
1.  Татсан файл ZIP  хэлвэртэй байх бай extract хийх 7Zip, Winrar, Winzip ашиглаж задлах хэрэгтэй. Задалсны дараагаар VLC player -ээр киногоо нээгээд хадмалаа доорх зургийг харж байгаад оруулаарай. Тэгээд л болоо.

2.  Кино болон хадмалын нэрийг адилхан болгоход хадмал автоматаар гарч ирэх болно.,

Аль хаалгаар орж үзэхийг хүсэж байна вэ?


1 – Та бол бүх зүйлсийг өөдрөг, хөнгөнөөр хүлээж авдаг хөгжилтэй нэгэн. Бусдын төлөө санаа тавьж, өөрийн чанарлаг шаазан эдлэл, дуртай лаанууд эсвэл ойролцоох нарийн боовны газрын гарын талх зэрэг амьдралын энгийн зүйлсээс таашаал авч чаддаг. Та нарын ихэнх нь аялж зугаалах болон бусад орны урлаг соёлд дуртай. Бүгдэд сайн сайхныг хүсч, бүх хүнтэй найрсаг харилцахыг хичээдэг билээ. Гэхдээ хэрвээ танд хэн нэгний тусламж хэрэг болвол шууд л тэднээс асууж сурах хэрэгтэйг санаарай.
 

2 – Та бол энгийн , цэвэрхэн бөгөөд илүү дутуу зүйлсд дургүй нэгэн. Магадгүй та цэвэр бөгөөд төгс оршихуй байхыг хичээж байгаа боловч нэг л болж өгөхгүй байна уу? Ямар нэгэн зүйл дутагдаад байгаа юм шиг санагдаж байна уу? Та нар ажлын талбарт бараг л хүссэн үр дүндээ хүрч амжилт гаргадаг. Хэрвээ зорилгодоо хүрэх замдаа явж байгаа бол ханаараа дүүрэн диплом сертификаттай байхыг үгүйсгэхгүй ч өөрийгөө хувь хүн талаасаа хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө жинхэнэ хэн бэ?... гэдгээ сана. Амьдрал бол тэр чигтээ тэнцвэрт байдлыг хадгалж өөрийгөө өнгөлөг болон дурсгалт дурсамжит адал явдлаар хүрээлэх явдал юм. Хэрэв та өөрийгөө аюулгүй зөв замаар явж байгаа гэж бодож байвал нэг удаа ч болов хавчигдмал замаасаа гараад үзээрэй. Та өөрийгөө гайхуулах болно.
 

3 – Эргэлзээгүй та маш өвөрмөц сонирхолтой нэгэн бөгөөд таны амьдралдаа хийж буй зүйлс бусдыг гайхшруулдаг. Та “Жек, Жилл 2” гэх мэтийн бүх зүйлд авьастай. Урлагийн мэдрэмжтэй ба өөрийгөө олон янзаар илэрхийлэх чадвартай билээ. Арвич хямгач зангийн ачаар байхгүй зүйлсээс шинийг бүтээдэг. Нэг үгээр хэлбэл “хуучин” зүйлсийг шинэ болгон хувиргадаг. Мэдээж өөрийн сууц, хотын байшиндаа шигдэх амархан ч хааяа ч болов байгальтай холбогдох хэрэгтэйг санаарай. Үүлсийн дундаас газарт буух цаг нь болсон байна.
 

4 – Та бол хуучинсаг ба бага зэрэг хийсвэр сэтгэлгээтэй хүн. Та маш уран бүтээлч тул өөрийгөө бичих, хөгжим, зураг зэрэг янз бүрийн зүйлсээр илэрхийлж байдаг. Таны дотор 2 өөр ертөнц агуулагддаг ба нэг талаасаа маш нээлттэй, нөхөрсөг боловч нөгөө талаас хаалттай нуугдмал нэгэн. Та үргэлж өөрийн бодол үйл хөдлөлөө хянаж, өөрт төвөг болох зүйлсээс зайлсхийж байдаг. Хэдийгээр танд хүмүүс бүрэн итгэл үзүүлдэггүй гэж та боддог ч хэрвээ өөрийгөө бусдад илүү нээж санал бодлоо хуваалцах аваас танд илүү хялбар амар болохыг мэдрэх болно. Яг үнэндээ та дотроо ямарваа нэг өө сэв бүхий зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй ба элдэв асуудлыг “хад чулуу” мэт даван гарахыг зорьдог. Хүмүүс танд бодлоо хуваалцаж, таны бодлыг ч мөн хүлээн авч зөвшилцөхийг хүсдэг гэдгийг санаарай.
 

5 – Та ихэнх асуудлын гол санаачлагч, оролцогч байдаг бул тэдгээрийг мэдэрч, тэнд таарч тохирч байх нь танд чухал байдаг. Таны хувьд үр ашигтай зүйлсээр оролдоыг илүүд үздэг энэ нь ч таныг тайвшруулдаг байна. Гэвч таны завгүй байдал заримдаа эргэн тойронд тань юу болоод байгааг харах шаардлага үүсгэдэг. Таны бие физиолги таниас юу хүсэж байна вэ? Даваа гаригт амарч зүгээр л өөрөөрөө байх гээд үз. Чөлөөтэйгөөр сэтгэж хамгийн дуртай хийх зүйлс тань юу болох тухай бодоорой. Өдөр тутмын хэвшмэл амьдралаасаа гадуур үйл ажиллагаанд оролцож шинэ хобби сонирхож болох юм. Зүгээр л амрах байсан ч хамаагүй өөрийн би-гээ тодорхойл. Амьдрал гэдэг дан ганц нэг өдөрт багц гурилаар хэдэн талх хийх эсвэл тухайн ажилд зохицох чадварын тухай асуудал бишээ.
 

6 – Та бол жижиг зүйлсийг олж харах чадвартай өөртөө бат итгэлтэй хүн. Та хэнтэй ч учраа олж, бусадтай дасан зохицож чаддаг нэгэн боловч дотроо ӨӨРӨӨ л байдаг. Та өөрийнхөө гадаад үзэмжид ихээр анхаарч, орчлон ертөнц таныг хэрхэн харж буй тал дээр ихээхэн санаа тавьдаг ч яг үнэндээ таны сэтгэл, гэр, машин дотор эмх замбараагүй байдал ноёрхож аж. Ийм эсрэг тэсрэг зөрчилдөөнтэй хүний амьдрал хэцүү болдог талтай. Гүнзгий амьсгаа аваад жаахан амсхий. Амьдрал бол бусдад таашаагдаж амьдарх тухай асуудал биш. Яг үнэндээ орчлон ертөнц үргэлж таныг хараад байдаггүй. Зүгээр л өөрийгөө яг ямар хүн болмоор байгаа тухайгаа бод. Юуг хамгийн ихээр хийхийг хүсч байгаагаа олоорой.
 

7 – Та бол үргэлж нэг чухал хийх ёстой зүйлтэй энгийн минималист нэгэн. Бусдын төлөө үргэлж анхаарч ямарваа зүйлсд үргэлж өөрийнхөөрөө цаг гаргадаг. Ер нь бол их уянгын халилтай хүн тул өөрт тань утга учир бүхий зүйлсээр хүрээлэгдсэн байдаг. Таны хувьд гэр бүл, найз нөхөд гэдэг хамгийн чухал бөгөөд тэдний төлөө юу ч хийхэд бэлэн. Өөрийгөө эхэнд тавихгүй байх нь таны амьдралыг бахархалтай аюулгүй болгодог нь үнэн. Гэхдээ яавал таны амьдрал илүү баяжих вэ? Юу таны эргэн тойрныг илүү өнгөлөг, хөгжилтэй болгох вэ? Мэдээж таны хажууд бүх зүйлс болох эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд, эхнэр нөхөр, багш, найз, менежер гэх мэт хүмүүс бий. Эцсийн эцэст энэ Таны л амьдрал гэдгийг сана. Жаахан завсарлаад ирээдүйд өөрийгөө ямар байх тухай бодоорой. “Өөрт тань ямар гайхалтай зүйлс тохиох тухай хүсэх нь яриангүй зөвшөөрөгдөх асуудал” Карп Дием.
 

8 – Та өөдрөг хөгжилтэй ба үргэлж өөрийн залуу байдлыг хадгалж байдаг. Хэдийгээр та хөнгөмсөг боловч нөгөө талаар өөртөө итгэл муутай, амьдралынхаа зарим онцгой зүйлсд үргэлж санаа зовниж, түгшдэг талтай. Ихэнхдээ зохион байгуулалтгүй бөгөөд энэ эмх замбараагүй байдлыг хаанаас нь эхлэж засахаа ч мэддэгүй. Та өөртөө бардам нэгэн боловч өөрийгөө хэрхэн илүү хайрлаж сурах талаар бодох хэрэгтэй. Өөрийгөө өөрөөрөө илэрхийлэх аргыг олох шаардлагатай юм. Яг одоогоор дэлхий ертөнц рүү та өөрийгөө хэрхэн яаж илэрхийлж байна вэ? Эргэн тойронд байгаа хүмүүс тань танд туслаж чадна, зөвхөн та тэдэнд ямар тусламж хүсэж байгаагаа хэлээрэй. Бусдын тусламжийг авсанаар таны амьдрал илүү хялбар хөнгөн болно.
 

9 – Та ямар ч ажлыг бүтээж чаддаг этгээд хүн. Юмс болон асуудлын учрыг гайхалтай олдог ба өөрийн энэ баялаг амьдралаараа бахархаж явдаг. Ярвигтай нуршуу амьдралаар амьдрах дургүй тул гол төлөв үндсэн зүйлсд илүү санаа тавих нь бий. Угаасаа танд өөр юу хэрэгтэй билээ дээ? Бусдад хялбархаан туслаж чадна. Хөршийнхөө суултуурыг засах, шувууны үүрийг барилцах эсвэл ээждээ түлээ хагалж өгөх, найзтайгаа дэлгүүр явж зоочны өрөөнд нь тавилга сонголцож өгөх гээд ямар ч ажил байсан үргэлж найрсгаар зөвшөөрдөг. Амьдрал онцгой гэдгийг санаарай. Сайн үйлс бүтээж, сайхан зүйлс хийх нь мэдээж гайхалтай ч та өөрөө ч бас онцгой байх ёстой шүү.
 

10 – Зөвхөн та л жинхэнэ бат тогтвортой, бүрэн бүтэн байдал гэж юу болохыг мэддэг. Өөрийн хайр сэтгэлийн найдвартай тал дээр үнэхээр бардам зогсдог. Зарим хүмүүс таныг хэт баригдмал гэж хэлэх ч та итгэлтэйгээр хэлэх болно. Та ямар ч зүйлсийг хийхдээ олон талаас урьдчилан бодолцсон байдаг тул ингэж хийхээс өөр арга замгүйг мэдэж байгаа. Ер нь л бүхий л амьдарлдаа аюулгүй, бат найдвартай байдлыг эрхэмлэдэг. Хэрвээ та хэрэгцээт талыг нь олж харахгүй бол ямар ч илүү, гаж, хөнгөн зүйлс хэрэггүй. Өөрийн авьяаслаг байдал, боломжийг та тодорхой хэмжээгээр хазаарлаж байдаг билээ. Магадгүй сэтгүүлийн хайчилбар цуглуулах, хөгжим тоглох, зураг зурах дуртай байсан ч үүнийгээ хэзээ ч үндсэн мэргэжлээр сонгоё гэж оролдоогүй биз. Та бол өөрийн асуудал өөрт л хамаатай гэсэн ухагдахуунаар амьдарч түүгээрээ хэн нэгэнд гай болохыг хүсдэггүй. Гэвч хэн нэгэнд өөрийгөө нээх нь гэмт хэрэг биш. Яагаад гэвэл бид бүгд хүмүүс.



Эх сурвалж : chuhal.mn
Маркетингийн төлөвлөгөө гаргах түлхүүрүүд
 
Маркетингийн төлөвлөгөө гаргах түлхүүрүүд
Бизнесийн тогтвортой хөгжил түүнчлэн компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг билээ. Маркетингийн төлөвлөгөөнд  Таны зорилтот худалдан авагч хэн юм бэ? Тэдэн хэрхэн хүрэх вэ? Байнгын худалдан авагчаа хэрхэн тогтвортой байлгах вэ? зэрэг олон асуудлууд багтдаг. Маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр болж өгдөг. Доор дурдсан 14 хэсгээс бүрдэх ойлголт таны маркетингийн төлөвлөгөө гаргахад түлхүүр болж өгөх юм.

1. Хураангуй
Нэрнээс нь харахад л таны маркетингийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн харуулах хэсэг юм.
2. Зорилтот худалдан авагч
Гол худалдан авагчдын сегмент. Зорилтод хэрэглэгчдийн нас, хүйс, эр, эм гэх мэт нарийн судлах тусам таны ирээдүйн хэрэглэгчдийг ойртуулж өгөх болно.
3. Борлуулалтын онцгой санал  /USP/
Энэ хэсэг нь таны бизнес өрсөлдөгчөөсөө юугаар ялгарч байгааг харуулах чухал хэсэг юм. USP нь хэд хэдэн томоохон компаниудын шалгуур үзүүлэлт болж өгдөг. Жишээлбэл  FedEx компани борлуулалтын онцгой саналыг боловсруулдаг ба үйлчлүүлэгчдээ найдвартай бөгөөд хурдан шуурхай хүргэдэг.
http://en.wikipedia.org/wiki/Unique_selling_proposition
4. Үнийн бодлого ба байршуулах стратеги
Үнийн бодлого ба байршуулалт хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Хэрвээ компанийнхаа гол бренд бүтээгдэхүүнийг мэдэж байвал хаана ямар газар ямар үнэ хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг олох хэрэгтэй.
5.  Хуваарилах төлөвлөгөө
Энэ хэсэгт танаас ямар хэрэглэгчид хаанаас барааг тань худалдаж авах талаар дэлгэрэнгүй харуулах хэрэгтэй. Таниас шууд худалдаж авах уу эсвэл бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа дамжин худалдаалагдах уу ?
6. Таны санал
Хэрэглэгчид юу санал болгож чадах вэ? Хуучин хэрэглэгчээ буцааж татах шинэ хэрэглэгчээ тогтоож барихад энэ хэсэг маш чухал юм. Үнэгүй хувилбар, баталгаа, хямдрал гэх мэт саналууд таны бизнест зайлшгүй байх шаардлагагүй ч хэрэглэгчдээ маш хурдан өсгөхөд чухал үүргийг гүйцэтгэдэг.
7. Маркетингийн эд зүйлс
Энэ нь нэмэлтээр хийгдэх бөгөөд брошур, веб хуудас , каталог, танилцуулга гэх мэт зүйлсийг тусгасан байх хэрэгтэй. Энэ нь шинэ хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд ашигладаг.
8. Идэвхжүүлэлтийн стратеги
Идэвхжүүлэлтийн хэсэг бол маркетингийн маш чухал хэсэг бөгөөд шинэ хэрэглэгчиддээ хэрхэн хүрэх талаар дэлгэрэнгүй харуулдаг. Маш олон идэвхжүүлэлтийн тактик байдаг. Жишээ нь : Телевизийн сурталчилгаа, интернет сурталчилгаа, үйл ажиллагаа зохион байгуулах гэх мэт. Энэ хэсэгт сонгосон зорилтот хэрэглэгчиддээ хамгийн үр дүнтэй нөлөөлөх арга бүрийг судлан тодорхойлох хэрэгтэй
9. Online маркетинг стратеги
Хэрэглэгчид интернетээс шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг эрэлхийлдэг. Тэгвэл зөв онлайн маркетингийн стратеги үүнд туслах ба өрсөлдөөнд давуу талыг бий болгодог.
Онлайн маркетингийн стратегийн 4 гол хэсэг.
1.  Keyword стратеги - веб хуудсаа  -аа оновчтой болгох түлхүүр үгсийг тодорхойлох хэрэгтэй
2. Хайлтын систем -  Хайлтын системийг ашиглах стратеги нь маш олон хайгдсан түлхүүр үгсийг байршуулснаар веб хуудас  тань илүү олон хандалтыг авчрах болно.
3. Онлайн сурталчилгаа - Зорилтот хэрэглэгчиддээ тохирсон сурталчилгааны программыг ашиглах.
4. Сошиал мэдиа стратеги  -  Хэрэглэгчийг татахын тулд хэрхэн сошиал медиаг ашиглах зэргийг багтаах хэрэгтэй.
10. Хамтын ажиллагаа ба түншлэл 
Хамтын ажиллагаа болон түншлэл шинэ хэрэглэгчид түүнчлэн одоо байгаа хэрэглэгчиддээ илүү идэвхжүүлэхэд тусалж байдаг.  Жишээ нь та гитарын утас зардаг бол  гитар  үйлдвэрлэдэг түншид чинь таны бизнес маш их ашиг олох боломжийг олгож болох юм.  Хэн хэндээ ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Үүнийг маркетингийн төлөвлөгөөндөө тусгах нь чухал юм.
11. Лавлагааны стратеги
Үнэнч хэрэглэгчийн лавлагааны стратеги амжилтын хувьсгал болох юм. Жишээ нь таны хэрэглэгч бүр нэг шинэ хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ярих тусам таны үндсэн хэрэглэгчдийн тоо тогтмол өснө.  Хэрэглэгчид юу лавлаж асууж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнд урамшууллын систем ч хэрэгжүүлж болох юм. Лавлагааны стратеги заавал байх алба байхгүй ч таны бодолцох ёстой асуудал юм.
12. Гүйлгээний үнийг өсгөх стратеги
Таны гол зоригло ирээдүйн хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангахад чиглэгдэх нь олонтаа ч мөн гүйлгээний үнэндээ анхаарал хандуулах нь ч бас чухал юм. Таны хэрэглэгчийн гүйлгээний дундаж дүн 50 мянган төгрөг байхад өрсөлдөгчийн чинь хэрэглэгчийнх 75 мянган төгрөг байх нь танаас илүү ашигтай илүү үр дүнд хүрэх юм. Үр дүнд нь илүү их мөнгө зар сурталчилгаандаа зарцуулж  таны алдсан боломжоор зах зээлийг эзлэх юм.  Энэ хэсэгт та бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сав баглаа боодол гэх мэт зүйлсээр гүйлгээний үнээ нэмэгдүүлэх талаарх арга замыг тодорхойлох юм.
13. Хадгалах стратеги
Ихэнх компаниуд одоо байгаа хэрэглэгчдээ хангахаас илүүтэйгээр шинэ хэрэглэгч бий болгохын төлөө маш их цаг хүчээ зарцуулдаг билээ. Хадгалах стратегийг ашигласнаар одоо байгаа хэрэглэгчээ идэвхжүүлэх замаар орлого ашгаа нэмэгдүүлэх юм. Энэ хэсэгт хэрхэн хэрэглэгчээ хэвээр хадгалах тухай тусгах хэрэгтэй юм.
14. Эцэст нь санхүүгийн тооцоо
Маркетингийн төлөвлөгөөний эцсийн хэсэг болох санхүүгийн тооцоо дээр тодорхойлсон бүх мэдээллүүд багтана. Санхүүгийн тооцоо 100% нарийн гарахгүй ч тодорхойлсон бүх стратеги болон идэвхжүүлэлтийн тооцоогоо ашиглах хэрэгтэй.

Contact Me

Get in touch