Clash of Clans нь MMO strategy төрлийн утасны онц сонирхолтой тоглоом юм. Энэхүү тоглоомыг тоглодог залууст хэд хэдэн зөвлөмж өгье.
1. Townhall буюу төвөө бүх зүйлээ хөгжүүлж дууссаны дараа томруулах / Upgrade / хэрэгтэй. Тэгэхгүй бол таны хөгжил маш удаашрах болно. Том толгойтой одой хүн шиг л харагдана.
Бүх зүйлээ хөгжүүлэхдээ Gold mine, Exilir Collector-оо хөгжүүлэхгүй хаяж болно. Энэ нь дараа нь танд Builder сул зогсоохгүйн тулд маш их хэрэг болно. Учир нь TH8 -аас эхлээд таны wall lvl 8 болоход л 500.000 Gold шаардагдах тул энэ их Gold, Exilir-г Farm хийж байхдаа Gold mine, Exilir Collector хөгжүүлэх юм.
2. Цэргүүдээ нэн тэргүүнд хөгжүүл. Хөгжүүлсэн цэргээр л сайн Farm хийнэ шдээ :)
3. Хурдан хөгжихийг хүсвэл GEM үрэхгүй, сайн цуглуулж Builder Hut аа хурдан 5 болгох хэрэгтэй. Хэзээ ч битгий Builder - ийг сул байлга. Цагаа тааруулж байгаад л Farm хийгээд бай.
4. Clan war тогтмол хийдэг Clan-д ор. Clan хожиход LOOT хангалттай их өгнө.
5. Clan war-д орох War base ээ Google -ээс хайгаад сайн Base тэй болох. Түүнчлэн Farm хийх Base ч зөв сонгох хэрэгтэй. Farm хийх үедээ Townhall-аа хананаасаа гаргаад хаях хэрэгтэй. Тоглогчид түүнийг нь устгаж цуглуулсан Exilir Gold руу чинь дайрахгүй байх магадлал өснө. Түүнчлэн 12 цагийн Shield өгөх боломжтой. Таны оноо буурах хэдий ч нөхөх цагаа зөндөө л олдоно. Ингээд л тоглоод байвал маш хурдан хөгжих болно :)
Нэмэлт болгоод хэд хэдэн Base оруулъя
Townhall 8 war base 1
Townhall 8 Farming base 1
Townhall 8 Farming base 2
